
Өнгөрсөн мягмар гарагт Чили даяар цахилгаан эрчим хүч тасарчээ. Чилийн онцгой байдлын албанаас мэдээлсэнээр Чили даяараа тоггүй болсон нь цахилгаан эрчим хүчний сүлжээнд гарсан гэмтэлтэй холбоотой аж.
Чилийн Дотоод хэргийн сайд Каролина Тоха эмнэлгүүд, хорих төвүүд болон төрийн байгууллагууд шаардлагатай тоног төхөөрөмжнүүдээ цахилгаан үүсгүүрүүдээр ажиллуулж эхэлсэн тухай мэдэгдэж, цахилгааны сүлжээнд гарсан гэмтлийг засахаар ажиллаж байгааг онцолжээ.
8.4 сая хүн амтай Чилийн нийслэл Сантьяго хотод галт тэрэг, метроны хөдөлгөөн зогсож, онцгой байдлын албан хаагчид метроны хонгилд гацсан иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Метроны хөдөлгөөн зогссонтой холбоотойгоор хотын удирдлагууд автобуснуудынхаа тоог нэмсэн ч Чилийн Тээврийн сайд Хуан Карлос Муноз нийтийн тээврийн систем хэвийн ажиллагаанд ортол иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.
Цахилгаан эрчим хүчний доголдлоос болж Чилийн хойд хэсэгт байгалийн нөөц олборлолт зогссон байна. Мөн дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болох Эскондида уурхай тоггүй болжээ.
Эx Сурвалж: CNN.COM