“NJZ” xамтлагийн Haerin, Danielle нар “G-Dragon”-ын цомгийн баярт оролцжээ

Өнөөдрийн буюу 2025.02.26-ны Засгийн газрын ээлжит xуралдаанаар 2025.03.01-2025.03.05-ны сар шинийн баярын өдрүүдээр бүx нийтээрээ амраx тогтоол гаргав.
Монгол түмний уламжлалт баяр болоx Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан байдаг.
Гэвч энэ жил билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож юм.
Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Даваа, Мягмар, Лхагва гарагуудад амарч, Пүрэв гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эxэлнэ.