
Нүд бол сэтгэлийн толь… Хааяа ч болов сэтгэл рүүгээ өнгийж хар. Тэнд чиний амьдрал оршино. Амьдралд урсаж биш тэмцэж ялдаг.
“Zoom Optical” хараа зүйн төвийн үүсгэн байгуулагч Хөхийн Даваахүү
2000-аад оны эхээр математикийн багш мэргэжилтэй Даваахүү олны адил гэр бүлийнхээ хамт Солонгос улсад ажиллаж, хөдөлмөрлөж явахдаа эх орондоо буцаж очоод бизнес эхлүүлье гэж шийджээ. Харин юу хийх вэ? Яг л энэ үед том охид нь хараазүйн төв байгуулах тухай аав ээждээ хэлсэн байна.
Даваахүүд охидынх нь санаа таалагдаж 2010 онд хараа зүйчээр суралцаж төгсжээ. Ингээд гэр бүлийн хамт 2011 онд “Zoom Optical” хараа зүйн төвийг байгуулсан байна. 2014 онд Монголд цөөхөн байсан оптотехникчээр мэргэжих боломж олдож төгсжээ.
Бас хэд хэдэн удаа Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд сууж өдөр бүр суралцаж, суралцангаа хөгжсөн байна. Өнөөдөр түүний сурсан эрдмийнхээ үрээр эхлүүлсэн бизнес нь өргөжин тэлсээр 20.000 гаруй үйлчлүүлэгчтэй болжээ.
Х.Даваахүү: Харааны шилийг сонгохдоо загвар материалуудаас гадна шилэнд нь анхаарах хэрэгтэй. Эхлээд бэлдэц шил буюу линз үйлдвэрлэсэн улс, хамгаалалтын давхаргуудыг маш сайн мэдэх хэрэгтэй. Стандарт шил мөн үү биш үү гэдгийг ялгаж мэддэг байх хэрэгтэй гэсэн үг.
Бид орж ирсэн үйлчлүүлэгч нарт энэ талын мэдлэгийг өгдөг. Яагаад гэж үү? … Энэ бол бидний үүрэг. Хүн зөв мэдлэг мэдээлэлтэй байж л зөв сонголт хийнэ. Манайх Солонгос улсаас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Манай шилний давуу тал хамгаалалт өндөр, шилний бүрхүүл стандартын дагуу гээд олон давуу талтай. Үйлчлүүлэгч мөнгөө төлж байгаа учраас бид сайн бараа л санал болгох хэрэгтэй. Бас манайхыг зорьж ирсэн хүмүүст гэртээ байгаа мэт үйлчилгээг үзүүлэхийг хичээдэг. Харин үйлчлүүлэгч манайхаас Баярлалаа гэж хэлээд гарахад би өөрийнхөө ажлаар бахархдаг. Энэ үг бол хамгийн сайхан үг…
Өнөөдөр гишгэсэн мөрөө эргэж хар
Маргааш гишгэх газраа түрүүлж хар
КОВИД-19 цар тахлаас шалтгаалан дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд бүгд хүндхэн сорилттой тулгарч байсан цаг саяхан. Харин гэр бүлийн бизнесүүд энэхүү сорилтыг амжилттай даван туулсаар байна гэж PwC-ийн Шинэ үеийнхний дунд явуулсан олон улсын 2022 оны судалгаанд өгүүлжээ.
Магадгүй цар тахлын сорилт тулгарахад “Инвескор ББСБ” ХК –аас зарласан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр нүдээ олсон үйл ажиллагаа байсан гэж хэлж болох юм.
Х.Даваахүү: Тийм шүү, манай гэр бүл энэ хөтөлбөрт хамрагдаж тухайн үед эргэлтийн хөрөнгө болгож Солонгос улсаас шилний хийц, бараа бүтээгдэхүүнээ татаж чадсан нь гал алдахааргүйгээр бизнесээ авч үлдэхэд тусласан гэж хэлж болно. Бид гэр бүлээрээ хань Г.Баатар хүү Б.Амармэндийнхээ хамт өглөөнөөс орой хүртэл ажиллахдаа хэзээ ч ядарч байна гэж хэлдэггүй. Яагаад гэж үү? … энэ бол бидний хөдөлмөрлөж бүтээсэн ажлын амт учраас тэр шүү дээ.
Ажлын амт хүний сэтгэлийг цатгадаг
Хүн сэтгэлийн амьтан. Энэ ч утгаараа хүний төлөө хийсэн бүхэн аз жаргал авчирдаг гэж хэлж болно. Тэр аз жаргалаас сэтгэл ханаж инээмсэглэл тодрон гийж амьдралыг илүү утга учиртай болгодог. Гэхдээ “Та боломжоо ашиглахгүй байгаа бол 100% алдаж байна гэсэн үг…” Даваахүүгийн гэр бүлээрээ 13 жилийн өмнө эхлүүлсэн хараазүйн төв ижил үйл ажиллагаа явуулдаг төвүүдээс “Poly” нүдний шилний брэндийг Солонгос улсаас оруулж ирдэгээрээ онцлог. Учир нь “Poly” бол маш хөнгөн 7 грамм жинтэй, ер нь шилний рам хөнгөн байх тусмаа материал сайтай байна гэж үздэг юм байна. ХҮН ЮУ ТАРЬСАН ТҮҮНИЙГЭЭ ХУРААДАГ гэж хэлэх дуртай Даваахүү хийж байгаа бизнестээ чанарыг хамгийн их эрхэмлэдэг нэгэн.
Х.Даваахүү: БНСУ-аас харааны болон нарны шил, контакт линз дагалдах хэрэгсэл оруулж ирдэг. Солонгос технологоор хийгдсэн титан рамтай шилнүүд эдэлгээний хугацаа урттай, зөвхөн доторх шилийг нь солиод яваад байх боломжтой.
Энэ нь давхар гялбааны хамгаалалт, хэт ягаан туяаны хамгаалалт, комьпютерын болон хэт ягаан туяаны хамгаалалттай гээд олон төрлөөр хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд үйлчилж байна. Нүд бол маш эзмэг эрхтэн учраас бид чанартай л оруулж ирэх хэрэгтэй.
Тэгэхгүй бол үйлчлүүлэгч өнөөдөр ирсэн ч маргааш дахин ирэхгүй байх магадлалтай шүү дээ. Тиймээс л чанар…дахин чанар хамгаас чухал гэж боддог.
“Нэг хаалга хаагдахад, өөр нэг хаалга нээгддэг. Гэтэл бид нээгдсэн хаалгыг биш хаагдсан хаалгыг ширтсээр суудаг. Гэхдээ харах өнцөгөө өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй.”
Хөдөлмөрч хичээнгүй найздаа баяр хүргэж улам их амжилт хүсье.
Хөдөлмөрч хичээнгүй багш найздаа баяр хүргэж улам их амжилт хүсье.