
Их Британийн Нэгдсэн Вант улс энхийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах үүднээс өөрийн улсын цэргүүдээ Украинд байршуулахад бэлэн хэмээн тус улсын Ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ.
Тэрээр Их Британи улс нь Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх ажилд хувь нэмрээ оруулж, Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Кир Стармер Их Британийн цэргүүдийг Украинд байршуулах нь цэргүүдийнх нь аюулгүй байдалд эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа ч
Украины аюулгүй байдлыг хангах нь Европ тивийн аюулгүй байдлын баталгаа болж өгнө гэдгийг онцолжээ.
Украинд энхийг тогтоох явдалд Лондон Европ болон АНУ-ыг холбох гүүр нь болж өгөхөд бэлэн байгаа ба Европ тивийн аюулгүй байдлыг тодорхойлох өдрүүд ойртож байна хэмээн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ.
Тэрээр Парис хотод энэ даваа гарагт болох Украины асуудлыг хэлэлцэх шуурхай хуралдаанд оролцох үеэрээ Франц, ХБНГУ, Итали, Польш, Испани, Нидерланд, Дани зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүд, Европын холбооны зөвлөл,
НАТО-гийн удирдлагуудтай уулзах ба уг уулзалтын дараа Кир Стармер Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах аж.
Эx Сурвалж: BBC