![17d844ee2244721325c38f12770cb302](https://urug.mn/wp-content/uploads/2025/02/17d844ee2244721325c38f12770cb302.jpg?v=1739236007)
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буй. Хуулиараа бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх учиртай. 2024 онд бүрдсэн парламент 126 гишүүнтэй. Тэгэхээр Ч.Лодойсамбуугийн гаргасан саналыг 32 ба түүнээс дээш гишүүн дэмжвэл УИХ хуралдан тогтоол батлан Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
Ерөнхий сайдыг огцруулах саналд одоогоор АН-ын Ж.Баярмаа л гарын үсэг зуржээ. АН-ын залуу гишүүдийн нэг Ш.Бямбасүрэн дээрх бичигт гарын үсэг зурна гэдгээ өчигдөр /2025.02.10/ мэдэгдээд амжив. Гэвч ил, далдхан АН-ын удирдлагууд залуу гишүүд рүүгээ утас цохиж, гарын үсэг зурахгүй байхыг анхааруулж байгаа гэх.
Учир нь АН, МАН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулсан. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн зохицуулалттай. Тэгэхээр Засгийн газарт буй Л.Гантөмөр, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, О.Алтангэрэл, Ц.Туваан, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ц.Баатархүү нар Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналд гарын үсэг зурахгүй. Засагт буй МАН-ын гишүүд болон ХҮН намын Т.Доржханд ч зурахгүй. Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт буй 32 сайд гарын үсэг зурахгүй. Бүгд давхар дээлтэй, гарын үсэг зурах эрх бүхий гишүүд.
Үүн дээр нэмэх нь Э.Болормаа, О.Батнайрамдал, Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын залуу “цэргүүд” гарын үсэг зурахгүй гэдгээ сошиал орчноор дамжуулан мэдэгдээд буй.
Мөн МАН-ын жагсаалтад багтаж гишүүн болсон
- Ганзоригийн Лувсанжамц
- Мөнхчулууны Энхцэцэг
- Чинбаатарын Анар
- Отгоны Саранчулуун
- Дүгэрийн Рэгдэл
- Даваасамбуугийн Ганмаа
- Сүхбаатарын Эрдэнэбат
- Мэндбаярын Мандхай
- Дашцэрэнгийн Энхтүвшин
- Болдын Уянга
- Жанчивын Галбадрах
- Аюушийн Ариунзаяа
- Баярмагнайн Баярбаатар
- Бадарчийн Хэрлэн
- Дуламын Бум-Очир
- Одсүрэнгийн Номинчимэг
- Сархадын Зулпхар
- Хүрэлбаатарын Баасанжаргал нар гарын үсэг зурахгүй.
Ингээд харахаар Засгийн газрын 32 сайд+Л.Оюун-Эрдэнэ+Э.Болормаа+О.Батнайрамдал+Б.Уянга+Б.Бат-Эрдэнэ+Жагсаалтаар сонгогдсон 18=55 гишүүн гарын үсэг зурахгүй нь.
Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаад явж буй Ч.Лодойсамбууд “Өмнөх Засгийн газрыг огцруулах оролдлогууд болон жишээнүүдийг судал даа. Шорон ороод дуусаж байгаа биз дээ. Чамд одоо 2028 онд мандат олдохгүй. Хүн нь байхад хэрэг нь олдоно. Чи намын гишүүн биш гэмт хэрэгтэн болно. Чи ийм л зам руу орлоо” гэж намынх нь ойрын хүн зөвлөжээ.
Тэрбээр “Миний гаргасан бичиг хугацаагүй. Би гишүүдийг шахахгүй. Хэрэв УИХ-ын гишүүдийнх нь тоо хүрэхгүй юм бол ард түмнийх нь тоо хүрэх байлгүй дээ. Хэрэв үнэхээр гишүүд нь гарын үсэг зурдаггүй юм бол сонгогчдоор нь гарын үсэг зуруулна” гэжээ.
Энэ хөмхий зуусан залуу дотроо юу бодож буй нь айдас төрүүлж байна энэнийг сонгосон сонгогчид нь эргүүлж татаасай балаг нь бага байгаа дээр нь
Огцор монголыг самарч дууслаа
Энэ гөлөг самрана шүү битгий дэмжээрэй.
элбэгдоржийн Монголыг хятадад уусгах гэсэн далд бодлого шүү
Л.Оюун-Эрдэний замгийн газар огцорлх ёстой
Төр битгий самраад бай та нарын өш хонзонгоос болж жирийн нэгэн иргэн хохирдог шүү та нар хожоол өнгөрнө монгол хэцүү шүү Ийм газрын гай нарыг яагаад сонгоод гай болоод байдгийм бэээ
EC-аа, 2050 бодлого, Азийн хүлэг улс болох зорилт, Мега төслүүд, 20минутын хот, Баялгын сан, Стратегийн ордуудыг төрд буцаан авах, Хамтарсан засаг буюу тогтвортой засаглал, Аялал жуулчлал, Хөрөнгө хураах хууль, Нүүрсний сонсгол, Эмийн сонсгол, Утааны сонсгол зэрэг бүгдийг нь дэмжиж байна. Гол нь хяналттай, үр дүнтэй байх ёстой шүү…. Харин хиймэл дагуул, зуух тараах, засаг огцруулах ерөөсөө дэмжихгүй