Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
БНХАУ-ын Аварга Хулсны Баавгайн Хамгаалалт Судалгааны төв болон Сычуань дахь Чэндүгийн Аварга Хулсны Баавгайн Үржлийн Судалгааны бааз нь өнгөрсөн пүрэв гарагт 2024 онд шинээр төрсөн 25 хулсны баавгайн бамбаруушийг танилцуулжээ.
Хятадын Цагаан сарын баярт зориулсан уг арга хэмжээний үеэр бамбаруушнууд самбар дээр саварныхаа мөрийг үлдээж, хулсаар хийсээр тоглоомон дээр тогложээ.
2023 оны 11-р сард байгуулагдсанаасаа хойш Аварга Хулсны Баавгайн Хамгаалалт Судалгааны төв нь хулсны баавгайг хамгаалах, судлах платформыг бий болгохоор зорьж байгаа ба Чэндү дэх Аварга Хулсны Баавгайн Үржлийн Судалгааны бааз нь хулсны баавгайн тоо толгойн генетикийн олон төрөл байдлыг дэмжин ажилласаар иржээ.