
Хааш хаашаа хоёр алхмын зайтай жижигхэн, навсгар, хүйтэн өрөөнөөс мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж, дөрвөн жилийн дараа брэндээ таниулж, дэлхийд гарах зорилго тавьсан Minerva Goddis брэндийг үүсгэн байгуулагч Г.Анударийг бид онцоллоо. Ээжээсээ хол өнгөрөөсөн 18 жил түүнийг энд хүрэхэд хөшүүрэг болсон талаар тэр ярилаа.
БИ ЯГ Л ҮҮНИЙГ ХИЙХ ГЭЖ ТӨРСӨН ЮМ ШИГ САНАГДДАГ
-Брэнд нь харьцангуй олонд танигдаад амжилттай явж байгаа юм билээ. Дөрвөн жил бизнесийн хувьд хэр урт хугацаа вэ?
-Би зураач, дизайнер мэргэжилтэй. Анх брэндээ эхлүүлж байхдаа, бизнес гэж огт хараагүй. Хүмүүс эхлээд мөнгө хардаг байж магадгүй. Бидний хувьд хийж байгаа зүйлийн маань үнэ цэн чухал. Үнэ цэнийг олж харахгүйгээр шууд мөнгө л хардаг бол үнэхээр явахгүй. Эхлээд 1-2 сар болоод л дуусах байсан байх. Манай хувцсыг өмссөн хүн бүр цаанаасаа өөр хүн болж хувирдаг. Энергиэрээ ч юм уу, хүн өөртөө итгэлтэй болдог. Түүнийг харахаар улам итгэл өгмөөр санагддаг. Хэцүү зүйл тулгардаг ч хүмүүсийн сайн хандлагыг хараад, зогсож болохгүй юм байна шүү гэж боддог. Би яг л үүнийг хийх гэж төрсөн юм шиг санагддаг.
БАРАГ НУРАХ ГЭЖ БАЙГАА ЖИЖИГХЭН ӨРӨӨНӨӨС МИНИЙ “АМЬДРАЛ” ЭХЭЛСЭН
-Анх яаж эхэлж байв аа?
-Анх 14 мкв эмнэлгийн өрөөнөөс миний мөрөөдөл эхэлсэн. Бараг нурж унах гэж байгаа эмнэлгийн өрөөнд. Тэгснээ ажлаасаа шууд гарчихсан. Орой нь өрөөндөө очоод л, ямар ч байсан оёдлын машинаа аваад ирье гээд л тавьж байгаа юм. Ганцхан оёдлын машинтай янз бүрийн зүйл хийсэн. Хүмүүсээс захиалга авч үзээд л. Бүгдийг нь туршиж үзсэн. Пальто, даашинз гээд л захиалгаар нэг хэсэг хийсэн. Тэгэхэд огт сонирхол төрөөгүй. Яах вэ хүний хэлснээр хийгээд мөнгө олж л байгаа юм л даа. Гэхдээ цаашлаад бодохоор би өөрөөрөө биш байгаа юм. 100 хувь гарч болох чадвараас маань нэгхэн хувь нь л гараад байсан хэрэг. Ингээд брэндийн талаар судалж эхэлсэн дээ.
-Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт нь ажлаасаа гарсан тэр өдөр юм шииг байна. Та тэгж бодож байна уу?
Яг тэгж бодож байна. Хүн ямар ч байж болно. Чамд зориулсан амьдралаа бодитоор олж хараад, түүнийгээ хайрла. Зовлонтой ч бай, жаргалтай ч бай тохиолдож байгаа бүх зүйлийг хайрлаж мэдрэх чухал. Тэгж байж амьдрал сонирхолтой санагдана. Тэгэхгүй би зовоод байна гээд яваад байвал утгагүй.
-Өнгөрсөн хугацаанд шантарчихмаар зүйлс хэр их тулгарав?
-Хамгийн хэцүү үе бол ээж ааваасаа олон жил хол байх. Хэцүү байсан. Эгч нарын ажлаас бэлэг өгөхөд ганцхан хүүхдэдээ л аваад ирдэг. Хэчнээн хуваагаад идээрэй гэсэн ч жаахан хүүхдэд таагүй шүү дээ. Өсвөр насандаа би том хүн шиг болчихсон юм билээ. Аль хэзээний том болоод амьдрал бодчихсон явдаг байсан. Би ингэх ёстой, тэгэх ёстой гээд л. Хэчнээн бие маань жаахан байгаа ч гэсэн бүх зүйлд санаа зовдог байлаа. Яг хүүхэд шиг хүүхэд байгаагүй.
-Ээждээ хандаж юу хэлмээр байна вэ?
-Ээж маань энэ ондоо багтаж, Солонгосоос ирэх гэж байгаа. Дотроос оргилоод л ээжийгээ хүлээж байна даа. Тухайн үед хүмүүст болдог зүйл л болсон. Тэндээ ээж минь 18 жил амьдарсан. Харлачихсан байгаа учраас би очиж болохгүй байгаа. Ээж хол байснаараа намайг хурцалж, маш их зүйлийг хийхэд нөлөөлдөг. Дотроо үргэлж бодоод, уулзах өдрөө хүлээгээд юм хийгээд байгаа хүн шиг байдаг. Ямар ч байсан ээж ээ, хурдан л уулзъя. Санаж байна. Та ч гэсэн санаж л байгаа байх. Уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна. Бас жаахан яах аа мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг төрүүлж ийм мундаг охин болгосонд баярлалаа.
Minii ohin mundag shvv..Ohiniiini ireedvin zal svv shig tsagaan dardan bh bolnoo.Mash ih hairtai shvv ohindaa.Tomoos tom amjilt hvsie..
Yostoi goy huurhun ohin bn . Ih hol yvnaa mundag bolnoo , unshaad hair hurlee huurhun ohind . Eejteigee jargaj amldraarai . Chi chadnA
N1gger