БНXАУ-ын Төвөдийн өөртөө засаx оронд 7.1 магнитудын xүчтэй газар xөдлөв
Иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлэх үүднээс хоёр байршил руу автобус явуулж эхэлжээ. Тодруулбал, Х:22 Офицеруудын ордон-Тэрэлж, Х:23 Сүхбаатарын талбай-Скай ресорт чиглэлд хоёр автобус иргэдэд үйлчилж байгаа аж.
Үнийн тухайд:
- Офицеруудын ордноос Тэрэлж рүү-том хүн 2300, хүүхэд 1200 төгрөг.
- Сүхбаатарын талбайгаас Скай ресорт- том хүн 1000, хүүхэд 500 төгрөг.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Иргэдээс санал авсан. Дийлэнх нь Тэрэлж, Скай ресорт руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн дээрх хоёр байршил руу нийтийн тээвэр явуулж байна. Өдрийн мэдээгээр бол 195 орчим иргэн зорчсон гэсэн мэдээлэл байна. Хичээл сургууль амарсан учир энэ тоо цаашид өсөх хандлагатай байна” гэжээ.
Э.БУЛГАН