Саудын араб газрын тосны үнээ хоёрдугаар сард нэмнэ
Этиопийн эрх баригчид тус улсын зүүн хойд хэсэгт орших Афар бүс нутгийн олон мянган оршин суугчдыг галт уулын идэвхжилтэй холбоотойгоор нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Энэ нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ бөгөөд удаан хугацаанд идэвхгүй унтаа байдалтай байсан Дофен хэмээх галт уулнаас уур савсаж эхэлсэн тул оршин суугчдыг ийнхүү аюулгүй бүс рүү шилжүүлж байгаа аж.
Дофен галт уулын халуун лаг шаварт хэд хэдэн байшин, гол зам, чухал дэд бүтцүүд өртөөд байна.
Афар бүс нутаг нь Этиопийн хамгийн хуурай, халуун бүсүүдийн нэг бөгөөд өмнө нь галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтүүд тохиолдож байсан.
Сүүлийн жилүүдэд оршин суугчид ган, өлсгөлөн, үерийн улмаас гэр орноо орхиход хүрч байгаа юм.