Өмнөд Солонгост болсон аймшигт онгоцны ослын 179 хохирогчийг лхагва гарагийн өглөө гэхэд бүгдийг нь хэн болохыг нь таньж тодорхойлжээ.
Осол гамшгийн эсрэг арга хэмжээний төв штабаас баталгаажуулах мэдээлэл хийсэн байна. Уг мэдэгдлийн дараа амиа алдагсдын оршуулгын үйл ажиллагаа эхэлсэн байна.
Мөн тус улсын Зам, Тээврийн Яам ослын газраас олдсон бүхээгийн дуу хураагчаас мэдээлэл гарган авсан талаар мэдэгдлээ. Яам өчигдрөөс эхлэн дуу хоолойн харилцааны бичлэгийг шинжлэхээр ажиллаж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг-мог энэ эмгэнэлт явдлын мөрдөн шалгах ажиллагааг мэргэжлийн түвшинд, шударгаар явуулна гэдгээ баталгаажуулж, дахин амлалт өгөв.
Мөн лхагва гарагт хохирогчдын гэр бүлийнхэн анх удаа онгоцны ослын газарт очиж, хайртай хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэж гашуудацгаалаа.
Эх сурвалж: Arirang News