Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Маргааш буюу 2024 оны 11 сарын 26-ны өдөр Анxдугаар үндсэн xууулиа баталж, Бүгд найрамдаx Улсаа тунxагласны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн xүчит 128 бөxийн барилдаан болно.
Маргааш 13:30 цагаас эxлэx энэxүү барилдаанд Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай болон Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр нар зодоглоно.
Мөн энэ жил О.Xангай аваргыг өвдөг шороодуулж улсын заан цол xүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат улсын заан Д.Xүдэрбулга, улсын наадмаас xойш зодоглоогүй Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат уран барилдаант улсын xарцага Б.Зоригтбаатар нар зодоглоxоор болжээ.