Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд түрүүлж Монгол Улсын 10 даxь дарxан аварга болсон xүчтэн бол Увс аймгийн Xовд сумын xарьяат Н.Батсуурь.
Тэгвэл түүний анxны эxнэр гэж буй Ц.Энxзаяа нь өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд өөрийн цаxим xуудаснаа түүнийг анxны оxинтойгоо xэзээ ч уулзаж байгаагүй болоxыг дурдаад, эцэг xүний үүргээ биелүүлэxгүй байгаад нь гомдолтой байгаагаа илэрxийлэв.
Дарxан аварга Н.Батсуурийн анxны эxнэр гэж буй Ц.Энxзаяа улмаар Шүүxийн шийдвэр гүйцэтгэx ерөнxий газарт гомдол гаргажээ.
Тэрбээр:
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР-т
1. Анхны нөхөр, ШШГЕГ-ийн харьяа бөх, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны дарга, Даян аварга, Намсрайжавын Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаад
2. ШШГЕГ нь өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөл/ гомдлыг гаргаж байна.
Миний бие Ц.Энхзаяа охины хамт АНУ-д амьдардаг. АНУ-д 5 жил сурч баклаврын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөнөөсөө хойш хуулийн байгууллагад ажилласан.
1. Н. Батсуурь бид хоёр 2010 оны 1 сард, охиныгоо 8 сартай байхад салсан. Хүүхдийг нь төрүүлчихсэн юм чинь эцгийг нь муулаад яахав, нэг өдөр охиноосоо уучлал гуйгаад үнэнгээ хэлэх болов уу гэж бодоод тэвчээртэйгээр хүлээсэн. Гэвч Н.Батсуурь нь нэг ч удаа охинруугаа холбоо барьсангүй, нэг ч утсаар залгасангүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсч торниж байгааг асуулгүй 15 жил боллоо.
Миний охин Н.Батсуурийг мэдэхгүй, таних ч үгүй, ямар зүс царайтай хүн байдгийг нь ч мэдэхгүй, олны танил бөх, аварга гэж бүр ч мэдэхгүй. Ямарч байсан нэрийг нь бол мэднэ. Өдөр болгон хичээл дээрээ, дэвтэр номон дээрээ, шалгалтын цаасан дээрээ овог нэрээ бичдэг учраас.
2018 онд би өөрөө утсаар залгаж байж охиныгоо Н.Батсуурьтай 1 удаа уулзуулсан. Мэдээж миний охин төрсөн эцгийгээ гэж мэдээгүй, хамаатны хүн гэж ойлгосон. Дараа нь, ээжээ энэ айлыг Батсуурь гэдэг юмуу гэж асууж байсан. Тийм ээ миний охин, чиний овог нэртэй адилхан гэж хэлээд, өөр юу ч хэлж чадаагүй. Хаяад явсанаараа Батсуурийг өөрөө хэлэх байх гэж бодсон.
Н. Батсуурь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй өчнөөн олон жил болж байж 2018 оны наадмаар аварга болсныхоо дараа 20сая төгрөг өгсөн. 20 сая төгрөгийг 18 жилд хуваахаар жилийн 1 сая 100.000 төгрөг, үүнийгээ 12 сард хуваахаар сарын 92.000 төгрөг болдог.
Иймхэн хэмжээний мөнгө өгчихөөд, хүүхэдтэйгээ ямарч холбоо харилцаа байхгүй, өнөөдрийг болтол танихгүй хүн шиг амьдарч байна. 90.000 төгрөг амьдралд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр 90.000 төгрөгөөр нэг үүргэвч, нэг гутал ч авч хүрэхгүй байна.
Миний охин Монгол Улсын Үндсэн Хуулинд, Гэр бүлийн тухай хуулинд, Хүүхэл хамгааллын тухай хуулинд, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцэд тусгагдсан байдаг хүүхэд хайрлуулах, тэжээн тэтгүүлэх, орон байраар хангуулах гэх мэт ямарч хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байсаар байгаад удахгүй насанд хүрч оюутан боллоо.
Эцэг нь хүүхэдтэйгээ холбоо барихгүй байна гээд гомдол гаргах гэхлээр харьяа дүүрэг хорооныхоо нийгмийн ажилтан дээр оч гэдэг. Гадаадад амьдардаг, жилдээ 1-2 удаа Монголруу явдаг бид 2т Монголд орох орон байхгүй. Өөрсдийн гэсэн орох оронгүй болохоор хүний эрхээ, хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй гэсэн үг үү? Эцэг нь эцгийн үүргээ биелүүлэхгүй, хүүхэд нь хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байгаа болохоор гадаадад амьдархаас ч өөр арга алга.
Н.Батсуурь нь төрсөн охиноо үл хайхран, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр хангахгүй санаатайгаар гачигдуулж сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байна.
Гэрлэлт цуцлуулсан, хүүхэд өөр газар оршин суугаа нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх эцгийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймээс өнгөрсөн 15 жилийн үүрэг хариуцлагыг Н.Батсууриас нэхэж байна. Мөн миний охин Америкийн шилдэг их сургуульд суралцах хүсэлтэй тул Н.Батсуурийг хүүхдийнхээ авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжиж их сургуулийн төлбөрийг 100% төлөхийг шаардаж байна.
2. Н.Батсуурь нь сүүлийн 10 гаран жил ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Н.Батсуурь бид хоёрын гэр бүл цуцлуулсан болон хүүхэд сар бүр хүүхдийн тэтгэмж авч, тэжээн тэтгүүлнэ гэсэн шийдвэр бүхий шар хавтастай материал ШШГГ-ын шүүгээнд өчнөөн олон жил болсон.
ШШГЕГ нь зөвхөн иргэд, хуулийн этгээдийн хоорондын төлбөр мөнгөний асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тэжээн тэтгүүлэх, хариуцагчид даалгасан үүргийг гүйцэтгүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд танай байгууллага энэ тал дээр юу ч хийсэнгүй. Танай байгууллага тамирчиддаа ёс зүйтэй байх, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх шаардлага тавидаггүй юм уу? ШШГЕГ бол жирийн нэг албан байгууллага компань биш, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.
15 жил хүүхэдтэйгээ холбоо бариагүй, эцгийн үүргээ биелүүлээгүй, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа үүрдэггүй, хуулиа биелүүлдэггүй хүнийг одоо болтол танай байгууллага өөрийн нэрийн өмнөөс барилдуулж байгаад харамсаж байна.
Би Н.Батсуурийн авьяас чадварыг үгүйсгээгүй.
Нэгэн цагт бие биенээ хайрлаад үр хүүхэдтэй болоод явж байсан хүний хувьд энэ хүн эцгийн үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Н.Батсуурьт ШШГЕГ-ийн нэрийн өмнөөс барилдах ёс зүй байхгүй. Олны танил хүнд нийгэмд хүлээх үүрэг хариуцлага гэж байдаг.
ШШГЕГ татвар төлөгчдийн мөнгөөр тамирчдыг цалинжуулж, санхүүгээр дэмжиж, амжилт гаргахад нь тусалдаг. Монголд барилдах авьяастай олон мянган залуучууд байгаа. Үнэхээр монгол үндэсний бөхөө дэмжие гэж бодож байвал яагаад шинэ залуу бөхчүүдтэй 3, 3 жилийн гэрээ хийгээд явж болохгүй гэж. ШШГЕГ ямар шалгуураар тамирчдаа сонгож авдаг нь олон нийтэд ил тод биш байдаг.
Ялангуяа нэг хүнийг 10-аас дээш жил тэжээгээд байгаа нь хачирхалтай.
Н.Батсуурийг төсвийн мөнгөөр барьсан ШШГЕГ-н ажилчдын орон сууцнаас олон тоогоор авсан мөн хорихын барилгын (бодвол хорихын ажилчдын орон сууц байх) нэг орцыг бариулсан гэж танай байгууллагын ажилчдид ярьдаг. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс худлаа ярихгүй гэж бодож байна. Хэндээ юугаа өгөх нь танай байгууллагын эрх байх. Тэгэхдээ нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлдэг, өндөр ёс суртахуунтай хүн ШШГЕГ-ийн нэрийн өмнөөс барилдах ёстой гэж бодож байна.
Иймд Н.Батсуурийг танай байгууллагын харьяа, Сүлд биеийн тамир, спорт хорооны даргын ажлаас чөлөөлж, ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдах эрхийг цуцалж өгнө үү!
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх: “Монгол төр задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг байх ёстой” гэж хэлж байсан. Энэ үг биелэлээ олж, ШШГЕГ өнгөрсөн 15 жилийн хариуцлагыг Н.Батсуурьт нөхөн хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.
Өргөдөл/гомдол гаргасан:
Ц. Энхзаяа
Америкийн Нэгдсэн Улс
11/15/2024 гэв.
Oo hoorhii chinii avraga baih huuhedee tetgeh 2 ysmarch hamasralgiu. Huuliin daguu uurgee giutsetge