Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлгийн ачаалал ихэсжээ.Гадуур вирусийн шалтгаантай нүд өвдөж, өндөр халуурах, гүйлгэх шинж тэмдэг бүхий ханиад дэгдсэн талаар эмч нар дурдаж буй.Үүнтэй холбоотойгоор Эрүүл өсөх ӨЭМТ-ийн эмч Б.Нарангоо-той ярилцаж зөвлөгөө мэдээлэл авлаа.
Томуу, томуу төст өвчний оргил үе нь 10, 11, 12, 1, 2 сарууд байдаг. Одоо SARS-CoV-2 вирус давамгай байгаа мөн Адиновирусийн халдварууд дийлэнх хувийг эзэлж байна.
- Хамраас шингэн нус гоожих,
- Өндөр халуурах
- Нүд нуухтах
- Шингэн гүйлгэх
- Бөөлжих гэсэн шинж тэмдгүүдээр илэрч байна.
Эмчилгээ асаргааны тухайд мэдээж вирусийн эсрэг эмчилгээг хамгийн эхэнд зөвлөнө. Хоёрдугаарт дагалдах шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ. Асран хамгаалагчид маань шигэн зүйлийг ердийн үеэс 2 дахин их уулгах хэрэгтэй. Ханиад эдгэхгүй удах шалтгааны нэг нь агаарын бохирдол, орчны хуурайшилт байна. Тиймээс хүүхдээ ханиадтай байгаа үед гэртээ ойр ойрхон чийгтэй цэвэрлэгээ хийж агаар сэлгэлтийг орхигдуулж болохгүй. Үүнээс гадна эмч эмийн эмчилгээ бичиж өгчхөөд байхад дутуу эмээ угаад байдаг. 2 хоног юм уу 3 хоног уугаад шинж тэмдэг нь бүдгэрээд ирэхэд гайгүй болчихлоо гээд эмийн эмчилгээг зогсоочихдог. Эмийг дуусан дуустал эмч 5 хоног гэсэн юм уу 7 хоног гэж зөвлөсөн юм уу яг тэр зөвлөсөн хугацаанд нь эмээ уух ёстой. Гайгүй болсон ч гэсэн. Ялангуяа томуу,томуу төст өвчнөөр 0-5 насны хүүхдүүд давамгай өвчилж байгаа учраас давтан үзлэгтээ маш сайн хамрагдах ёстой. Гайгүй болчихоор нь ирдэггүй. Тэгэхээр ахиад буцаад сэдрээд 10 юм уу 14 хоногийн дараа эргэж ирдэг. Эргэж ирэхдээ бүр л хүндэрсэн байдалтай ирж байна. Тиймээс давтан үзлэгтээ хамрагдаж тэр бүрт нь зөвлөгөөгөө авах ёстой.