Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн, шинэчилнэ.
Уг ажлын нэгдүгээр хэсгийн шинэчлэлийн ажлыг 10 дугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 8-ны өдрийн 23:00 цагийн хооронд гүйцэтгэнэ.
Харин хоёрдугаар хэсгийг 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС







