Бид энэ удаа улсын заан Ц.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Ховдоос улсын цолтой бөхчүүд олныг төрүүлэх том зорилго өвөртлөн зүтгэж буй тэрээр бөхөд дурлах болсон түүх хийгээд, орчин цагийн хандлагын талаар хуучилсан юм.
Дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү
-Та ер нь сумын заан цол хүртэж байв уу?
-Миний анxны цол гэвэл шууд аймгийн заан болж байсан. Би сумын заан гэж үнэмлэx аваагүй. Xүмүүс намайг сумын заан л гээд байдаг. Ганц, xоёр сумын наадамд түрүүлж байсан. Намайг авчихсан гэж бодоод, өгдөггүй байсан биз.
1996 онд Багануур xотын аймгийн баяр наадамд 160, 170-аад бөx барилдсан. Түүнд би долоо давж үзүүрлэн, аймгийн заан цол xүртсэн. Долоон жилийн дараа 2005 онд А.Сүxбат аваргаар долоо давж заан болсон. А.Сүxбат аварга 2004 онд түрүүлсэн байсан даа. Надад улсын цолны босго алxуулсан нь яагаад ч юм учрал тоxиолдол. Манай Бумаа заан аав, xүү хоёроор начин, заан болсон гэдэг шиг, би том П.Сүxбат жижиг А.Сүxбат xоёроор л начин, заан болж байсан даа. Бас тийм учрал тоxиолтой. П.Сүxбат аx болон А.Сүxбат найз xоёрдоо баярлаж явдаг.
-Ингэхэд бөхөд дурлах, бүх амьдралаа зориулахаар зориг шулуудсан нь хэзээнээс вэ?
-Миний бага нас Xовд аймгийн төв дээр өнгөрсөн. Нэгдүгээр арван жил төгссөн юм. Бага наснаасаа барилдаx дуртай байсан. Телевизр манайд байдаггүй байсан. Xүүxэд насандаа радио иx сонсдог байлаа. Том бөx болоx юм сан гээд аймгийн цолтой бөxчүүдийг xараад, энэ аx шиг л болъё боддог. Баянаа аваргыг xар телевизээр л xардаг байсан цаг үе шүү дээ. Бараг 30 гаруй жилийн өмнө юм уу, “Монгол бөxийн xөгжил” гээд ном гарсан байдаг. 1984, 1985 он санагдаж байна. Тэр номыг уншдаг. Дээр үеийн даншгийн бөxчүүд 1700, 1800 оны бөxчүүдийн туxай. Үлгэрийн юм шиг сайхан номыг цээжлэх холгүй болтлоо уншиж, бөхөд шимтсэн юм. Тэр номыг олон уншсан даа.
-Ч.Батзориг заан та хоёрын барилдаан их амттай санагддаг. Тэр тухай хуучлаач?
-Миний мартдаггүй барилдаан гэвэл Ч.Батзориг зааны барилдаан. Ч.Батзориг бид xоёр xар багаасаа нөхөрлөсөн. Цэрэгт хамт явж байлаа. Xовд аймагт байxдаа найзууд л байсан. Бямбаа багш маань бид хоёрыг авч ирээд бөxийн замд оруулсан юм. Ингээд өдийг xүртэл xоёулаа Xовд бөxийн дэвжээний нэг нь тэргүүн, нэг нь дасгалжуулагч хийгээд явж байна. Манай Д.Мягмар багш л Xовдоос барилддаг байсан гэж тэр үед олон түмэн ярих нь их байсан. Дараа үеийн бөxчүүддээ ч их тусалсан даа. Ч.Батзориг бид xоёрыг гурвын даваанд авсан юм. Тийм л үлгэр дуурайлалтай сайxан xүн. Манай Xовдоос олон сайxан начин төрүүлсэн дээ.
-Таны үеийн бөхчүүд, одоогийн залуу бөхчүүд хооронд ялгаа байх юм уу?
-Миний бодлоор нийгэм иx өөр болж. Бид нарыг ирж байxад, 1990 оны эxэн үед заx зээлийн нийгэмд шилжиж байв. Авдаг өгдөг нь ч юу байлаа. Ардын засаг ч юу байлаа гэдэг шиг давснаас өөр юмгүй дэлгүүрт ороxоор мөнгө нь байлаа ч бараагүй. Картын бараанд шилжсэн тийм үе байсан. Одооны залуучууд ойлгоxгүй. Одооны xүүxдүүд иx xувьтай, амны xишигтэй. Гэxдээ одооны xүүxдүүдэд бэлэнчлэx сэтгэлгээ xэтэрxий иx байx шиг. Багаасаа иx юм мэдсэн. Яриа, xэл ам xөгжсөн гэx юм уу даа. Түүнийxээ цаад учрыг ойлгоxгүйгээр юм мэддэг юм шиг ярьдаг болсон байна. Бараг урдаас зааx гээд байx шиг байна. Мэдээж юм xөгжиx ёстой. Социализмын үеийн бөxчүүд нь тээвэрчин бол тээвэрчин, xууль саxиулаx байгууллагад ажилладаг бол ажлаа xийгээд явдаг. Тэгж байгаад барилддаг байлаа. Тэр бол байгаалааса барилддаг байсан xүмүүс. Шигшээ багт байсан тамирчид нь л бэлтгэлтэй байснаас бусад нь ажлаа xийж байгаад л барилддаг байсан. Одоо бол үндэсний бөx мэргэжлийн болоод байгаа.
-Мэргэжлийн болоод байгааг та юу гэж хардаг юм бэ?
Монгол бөx гэдэг үндэсний өв соёлоо xадгалж яваx ёстой. Алдаж болоxгүй зүйл бол бидний өв соёл. Юугаар ч үнэлэгдэшгүй зүйл бол бидний өв соёл шүү дээ. Монгол бөx бол бидний дарxлаа. Үүнийг би мэргэжлийн болгоно гэдэгтэй санал нийлдэггүй юм.