Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Өчигдөр болсон тоглолтын дундуур Эрдэнэтийн уурхайчид ба Хасын Хүлгүүд багийн тамирчдын хооронд үл ойлголцол гарч, тоглолтыг хэд хэдэн удаа зогсоосон. Тэгвэл өнөөдөр Эрдэнэтийн Уурхайчид багийн зүгээс Дээд лигийн зохион байгуулагчдад шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад дурдахдаа:
- 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт Майнерс – Хасын Хүлгүүд багийн тоглолтын үеэр Хасын Хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн, Хасын Хүлгүүд багийн тоглогч Мосс Жастин нар нь манай баг тамирчдын биед халдаж хүчирхийллийн хэлбэр бүхий зөрчлүүд гаргасан.
- "Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, тус холбооны Үндэсний дээд лигийн Мэргэжлийн зөвлөл болон Ажлын хэсэг баг тамирчдад эрх тэгш, нээлттэй, ил тод хандаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг шаардаж байна" гэжээ.