Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
“Сод Монгол” группын нэхэмжлэлтэй Өрөг.мн сайтыг хариуцагчаар татсан шүүх хуралдаан өнөөдөр болох байв. Улмаар Нэхэмжлэгч Ц.Анандбазарын Сод Монгол групп өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьснаар шүүх хурал хойшиллоо.
Тодруулбал, Өрөг.мн сайт 2020 онд “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлэг бэлтгэн цацсан байдаг. Тус нэвтрүүлэгт шилэн дансны ил тод мэдээлэлд үндэслэн “Сод Монгол групп” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухай баримтыг гарган тавьсан. Улмаар “Сод Монгол групп” нэвтрүүлгийн баримтыг гүтгэлэг хэмээн мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн юм.