Зеленский: Путинтэй ойлголцож байж дайныг дуусгаx боломжтой
T-Ara хамтлагийн “Roly Poly”, Exid хамтлагийн “Up and Down”, Momoland хамтлагийн “Bboom Bboom” зэрэг алдартай К-поп охидын хамтлагийн хит дуунуудыг бүтээсэн хөгжмийн продюсер “Shinsadong Tiger” хөгжмийн студидээ нас барсан байдалтай олджээ. Тэрээр 41 настай байсан юм.
Түүний гэрийнхэн холбогдож чадахгүй байсан тул ийн студид нь очиж, нөхцөл байдлын талаар анх олж мэджээ.
Продюсерийн харьяалагддаг AB агентлаг албан ёсны мэдэгдэл гаргахаас өмнө шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж байгаа гэв.
“Shinsadong Tiger” гэж олноо танигдсан И Хо Ян нь 2021 онд охидын Tri.Be хамтлагийг үүсгэн байгуулж байсан юм.