Түүхий эдийн худалдаагаараа дэлхийд тэргүүлэгч “Трафигура” групп Монгол дахь газрын тосны үйл ажиллагаанаасаа болж их хэмжээний хохирол амсаж байгааг Блүүмберг агентлаг мэдээллээ. Энэ нь тус компанид томоохон хэмжээний цохилт болж болзошгүйг Блүүмберг агегтлаг мөн онцолсон байна.
Тодруулбал, “Трафигура” групп сүүлийн хэдэн сарын хугацаанд Монголын газрын тосны салбарт гарсан асуудлыг илрүүлсэн гэсэн юм. Гэхдээ эл асуудал нь олон нийтэд нээлттэй болоогүй байгаа аж. Энэ асуудлаас болж хэдэн зуун сая долларын алдагдал хүлээж болзошгүй байгааг мэргэжлийн хүмүүс нь мөн мэдээлжээ.
“Трафигура” группийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тус компани Монголын талтай саяхан өр барагдуулах асуудлаар хэлэлцсэн ч хэмжээг нь мөн ил болгоогүй байна.