Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
СХД-ийн 26 дугаар хорооны 76 айл руу үерийн ус орох эрсдэл үүсжээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын мэргэжилтэн дараах зүйлийг хэллээ.
Тэрээр, "Энэ хэсэгт мөсөөр далан хийсэн байгаа. Харагдаж байгаачлан дээд хэсгээр айлууд руу ус орох эрсдэлтэй. Мөн шар усны үер болоход даланг давж эндэхийн айлууд руу нэвтрэх эрсдэлтэй. Харин доод хэсгээр 76 айл руу үерийн ус шууд орохоор нөхцөл байдалтай байна. Энэ бол хамгийн аюултай нь.
Яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. Мөсөөр л аргацааж байгаа. Шар үсний үер яг ороод ирвэл яаж ч чадахгүй. Тухайн нөхцөлд онцгой байдал болон албаны хүмүүстэйгээ хамтарч ажиллана гэсэн л тооцоотой байна" гэв.