Нетфликс-т цацагдсан даруйдаа шуугиулсан “Glory” киноны эсрэг дүрийг бүтээсэн жүжигчин Лим Жи Ён киноны олон хэсэгт тамхи татаж байгаагаар харагддаг. Тус цуврал нь БНСУ-д төдийгүй олон улсад маш өндөр амжилт үзүүлсэн тул түүний тамхи татдаг хэсгийг дуурайсан олон бичлэгүүд цахим сүлжээнд цацагдсан юм. Гэвч энэ мэт тамхи татах үйлдлүүд цахим сүлжээнд өргөн хүрээнд тархаж, “суртачилгаа” мэт болж байгаа нь БНСУ-ын засгийн газар өөр арга хэмжээ авахад хүрчээ. Дотоодын хууль эрх зүйн дагуу телевизээр цацагдаж буй цувралуудад тамхи татах үзэгдэл гаргадаггүй. Гэвч нетфликс гэх мэт олон улсын стриминг үйлчилгээн дээр энэ хууль үйлчлэхгүй билээ. Тиймээс Панамд болж буй тамхины зохицуулалтын талаарх олон улсын хуралд БНСУ өөрсдийн санал бодлоо илэрхийлж, стриминг үйлчилгээн дээрх тамхины эсрэг зохицуулалт хийхийг санал болгох гэж байна.