Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Жүдо бөхийн "Парисын их дуулга" өнөөдөр буюу хоёрдугаар сарын 02-ны өдөр эхэлж байна. Тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсан.
Үүнээс хойш энэ жилийн тэмцээн нь 50 дахь удаагийнх гэдгээрээ ач холбогдолтой.
Хамгийн анхны тэмцээнд таван жингээр болж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр болж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд 1988 оноос хойш тус тэмцээнд нэмэгджээ.
Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч эрэгтэй 365, эмэгтэй 256 өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ.
Тодруулбал
- эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
- 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,
- 57 кг-д Л.Энхрийлэн,
- 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил,
- -70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам,
- -78 кг-д О.Хүслэн,
- эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар,
- 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
- 73 кг-д Б.Эрдэнэбаяр,
- 81 кг-д Г.Болор-Очир,
- 90 кг-д Г.Алтанабагана,
- -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.