Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд шийдвэрлэхгүй
Иргэдийн дийлэнх хувь нь гадаадад ажиллах сонирхолтой байгаа талаар "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгаанд дурджээ.
Тодруулбал 15-64 насны иргэдийн 67 хувь нь боломж олдвол гадагшаа явж ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь иргэдийн цалин орлого хүрэлцээгүй ба хүрээлэн буй орчны байдал, агаарын бохирдол гэх мэт асуудал нь тэдний гадагшаа явж ажиллахыг хүсэх гол шалтгаан болжээ.
Энэ байдал цаашид буурах төлөвгүй буюу гадаадад ажиллах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам