Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Орон нутгийн дугаартай автомашин нийслэлд 48 цагаас илүү зорчвол өндөр төлбөр төлнө" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Тэгвэл энэ асуудлаар НЗДТГ-аас тодруулга өгсөн байна. Үүнд "Уг асуудал нь одоогоор журмын хэмжээнд яригдаж байгаа" хэмээжээ.
Сонирхуулахад, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Хөдөө, орон нутгийн дугаартай автомашинууд Улаанбаатар хотод 48 цагт одоогийн тарифаар буюу 1000 төгрөгөөр, 48 цагаас илүү гарвал өндөр төлбөрөөр зорчино" хэмээн хэлсэн юм.