Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулган завсарлахаас өмнө ногоон автобусны асуудлыг хэлэлцэхийг шаардлаа. Үгүй бол ҮХЦ-д хандах талаар мэдэгдэв.
Тэрээр, “Би ногоон автобустай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай шаардсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд орсонгүй. Ирэх долоо хоногт чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Н.Энхболд хоёрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө” гэлээ.