Сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл жил бүр тодорхой хувиар өссөөр байна. Тухайлбал, 2023 оны 11 дүгээр сарын байдлаар прокурорын байгууллагаас Улсын хэмжээнд 1600 гаруй Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 15 хувиар өсжээ.
НЭГ ПРОКУРОР ДУНДЖААР 150 ОРЧИМ АВЛИГЫН ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
Архив, албан хэрэг хөтлөлтийн журамд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг нэг хавтсанд 250 хүртэл хуудас байхаар үдэж цэгцэлдэг бөгөөд нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг 1-ээс 10 хавтас болдог бол Авлига, албан тушаалын гэмт хэрэг 5-500 орчим хавтас болдог байна.
Тухайлбал, “Монгол Улсын Хөгжлийн банкны” 80 иргэн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт нийт 62 удаа санхүүгийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд энэ нь 1429 хоног буюу 3 жил 11 сар 4 хоног болжээ.
Нэвтрүүлгийг бүүтэн үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.
https://prokuror.mn/post/111624
"Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгээс /2023 оны арванхоёрдугаар сарын дугаар/