Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэнг томилжээ.
Татварын ерөнхий газрыг удирдаж байсан Б.Заяабал нь 2024 оны сонгуульд нэр дэвшиж, горилохоор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.
Ч.Чимидсүрэнгийн ажлын туршлага:
- 1998-2001 Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл, Арга зүйч багш
- 2001-2018 Монголын мэргэшсэн нягтлан бодох институт, Гүйцэтгэх захирал
- 2018-2022 Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга,
- 2022 оноос Сангийн яам, Хөрөнгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ.