Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Япон улсад орон нутгийн цагаар даваа гарагийн 16:10 минутын үед 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ. Тус улсын эрх баригчид цунамигийн сэрэмжлүүлэг зарласан ч удалгүй цуцалсан байна.
Газар хөдлөлтийн дараа 60 гаруй чичирхийлэл болсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй. Хэд хэдэн газар барилгууд нурж, олон хүн дарагдсан байдалтай байгаа аж. Энэ газар хөдлөлтөөс болж дөрвөн хүн нас барсныг “Kyodo News” агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн хохирлын хэмжээний талаарх мэдээлэл тодорхойгүй болоогүй байна. Гэхдээ дэд бүтцэд томоохон аюул учруулсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.