Израилийн батлан хамгаалах хүчин Газа дахь Хамас бүлэглэлийн 4км урттай нууц туннелийг илрүүлснээ мэдэгдлээ. Энэ туннел нь цахилгаан, агааржуулалт, харилцаа холбооны системтэй, том хэмжээний машин явахад ч хангалттай зайтай байсан байна.
Уг туннел хэдий Израиль руу хүрэхгүй ч Израил, Газын хилийн ойролцоо хүрээд дуусаж байгаа гэв. Израилийн батлан хамгаалах хүчин ижил төстэй хоёр туннел дахиад байгааг илрүүлсэн ч одоогоор олдсон нь зөвхөн энэ аж.
Тус туннелээр Хамас бүлэглэлийн дайчид зэвсэг болон бусад техник хэрэгслүүдээ зөөдөг байна. Ийм туннел барихын тулд хэдэн сая доллароос гадна хэдэн жил шаардлагатай гэдгийг Израилийн батлан хамгаалах салбарынхан мэдэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Хамас бүлэглэл дайралтад эртнээс бэлдсэн байж болзошгүй гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасан байна.
2014 оны мөргөлдөөнөөс хойш Хамас бүлэглэл туннел барихад анхаарч эхэлсэн. Одоогоор Израилийн арми Хамасын нийт 800 гаруй туннелийг илрүүлсний 500-г устгажээ.