Нүүрсний хоёр дахь сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Жаргалмаа “Шинжээчид мэдээллээ зөвхөн улсын архивд төрийн байгууллагуудад байгаа мэдээллүүд дээр шинжилгээ хийсэн үү. Компаниудаас мэдээлэл авч тулгасан уу?
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн мэдээлэл устсан, бүртгэл байхгүй учраас дүн шинжилгээ хийх боломжгүй гэдэг дүгнэлтүүд байна. 2016 оноос өмнөх бүх тайлан, мэдээлэл устсан. Хэн хариуцлага хүлээх вэ. хэнээс хулгайн нүүрс нэхээд байна вэ. төрийн байгууллагууд хариулт өгөх үү. Яагаад Хятад, Монголын гаалийн мэдээлэл зөрөөд байна вэ? Бид хэнд итгэх вэ?
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Цэрэнсамбуу “Бидэнд байгаа мэдээллээр 2016 онд сервер хадгалах төхөөрөмж нь зориулалтын бус, генератор байхгүй гэдэг шалтгаанаар өгөгдлийн сан шатсан гэдэг мэдээлэл бий. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс зарим нь одоо ажиллаж байна. Албан ёсоор акт үйлдэж, тэмдэглэсэн зүйл байхгүй. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ачилтын мэдээлэл архивд хэвлэсэн эх хувиараа бий. Бид 2011-2013 оны архивын падаан нэг бүрчлэн шивж, сонсголын ажлын хэсгийнхэнд өгсөн. Тэр олон мянган падаан дотор зарим нэг жолоочийн нэр нь гаргацтай биш, тээврийн хэрэгслийн дугаар нь тодорхойгүй тохиолдлууд байна. Ор мөргүй мэдээлэл архивд үлдээгүй тухай асуудал байхгүй. 2013-2016 оны мэдээллийг тухайн үед ажил хариуцаж байсан албан хаагчдын эксел файлд нэгтгэсэн файлуудыг архивын эх материалтай тулгах байдлаар гаргасан. Одоо ашиглагдаж буй системд байгаа ачилтын мэдээлэл 2019 оны гуравдугаар сарын 12-оос хойш ачилтын мэдээлэл өгөгдлийн сан хэвээр байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр ““Эрдэнэс тавантолгой” ХК-д шинжээчийн дүгнэлт гарсан. Цаасан мэдээллээ гаргахдаа тээврийн хэрэгслээр нь, компаниар нь архивлаагүй. Зүгээр овоолоод орхисон. Ямар ч эх захгүй, архив бичиг баримтын шаардлага хангахгүй байдалтай байсан. Би зориуд байлгаж байсан гэж үзэж байна. Нүүрсний хулгайгаа нуухын тулд. Файл хэлбэрээр оруулаагүй. Нэг компанийг өөр өөрөөр бичдэг” гэв.