Өнөөдөр төрийн ордонд нүүрсний сонсголын хоёр дахь хэсгийн хэлэлцүүлэг эхлэн явагдаж байна.
Энэ үеэр;
УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний сонсголын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нүүрсний сонсголыг сөрөг хүчнийхэн хийх ёстой. Эрх барьж буй намынхан өөрсдөө зохион байгуулаад сөрөг хүчнийхний микрофоныг хаачихаад байгаад байж болохгүй л дээ.
Тухайн үеийн дарга, ҮАБЗ-ийн дарга байсан бүгд л энэ нүүрсний сонсгол дээр оролцох ёстой. Тухайн үед ОПТЕК гэрээний тухайд угтаа бол гэрчээр Халтмаагийн Баттулга оролцох ёстой л доо. Би энэ сонсголыг дуустал нь сууна. Асуудлуудыг сөхнө. Сууна, ярилцана, хэлэлцэнэ. Ер нь оролцох ёстой хүмүсү нь гэрчээр ч хамаагүй оролцох хэрэгтэй. Тэгэж байж бид яг ямар явдал болсон яасан гэдгийг асууж, асуултаа тавьж, ухаж төнхөж, ил гаргах ёстой. Тэд ирэхгүй байсан ч дуудаж ирүүлнэ.
Ер нь бол ХҮН нам ухаж төнхөж байж гурван асуудлыг гаргаж ирсэн гэдгийг хэлмээр байна.
-Хөгжлийн банк
-Нүүрсний сонсгол
-Цавчаа ногоон гэсэн 3 асуудлыг ухаж гаргаж ирсэн. Үүн дээр, ийм асуудлууд дээр ХҮН нам үргэлж "сөрөг хүчин" хэвээрээ байх болно.
Нүүрсний сонсголтой холбоотой хэрэг сүүлийн 3 жилд болсон байгаа юм. Гэтэл эдгээр он жилүүдэд аль хүчин засгийн эрх байрьж байлаа. МАН л барьж байсан шүү дээ. Тэгэхээр эд нар ч мөн нүүрсний хулгайтай холбоотой гэж би бодож байна.
Үнэндээ та шоронд суугаад сайхан амьдраад байж болохгүй. Энэ хулгайд оролцсон л бол сонсголд оролцоод, бидний асуусан асуултанд хариулт өгөх хэрэгтэй. Зорилго нь болохоор хулгайгаа багасгаад заавал оролцох ёстой гэрчүүдээ авчрахгүй байна. Яагаад гэхээр МАН-ын 70-80 хувь нь энэ нүүрсний сонсголтой холбоотой байна" гэв.