“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Харцага, “Даншиг-2023” наадмын Арслан Б.Зоригтбаатарыг зочноор урилаа.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт оролцож буйд баярлалаа.
Энэ өдрүүдэд “Алтан цом”-ын барилдаан өрсөлдөөнтэй болж байна. Өнгөрсөн жилийн Аваргын цомоо Архангайн аймгийн баг энэ жил мөн хамгаалах гол том зорилготой орж ирсэн байх?
Монгол Улсын Харцага, "Даншиг-2023" наадмын Арслан Б.Зоригтбаатар
Багийн спортод баг маш чухал юм билээ. Бид өнгөрсөн жил “Алтан цом”-д Аваргын цом авсан. Энэ жил мөн аваргаа хамгаална гэж бодож зорьж төлөвлөж орж ирсэн. Энэ жил манай Архангай аймгийн багийн бүрэлдэхүүн ч мөн сайн баг бүрдсэн гэж бодож байна.
Таны хувьд өмнө нь 2018 онд чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 97 кг-ийн жинд анх удаа оролцож өрсөлдөөд Улсын аварга болж байсан. Чөлөөт бөхийн спортыг сонирхон хэр удаан хичээллэж байв?
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс:
Шууд үзэх линк: https://www.facebook.com/urugmnmedia/videos/365261016185254
Монгол Улсын Харцага, "Даншиг-2023" наадмын Арслан Б.Зоригтбаатар
Миний хувьд анх чөлөөт бөхийн спортыг сонирхдог байлаа. Энэ чиглэлээр секц, дугуйланд явж байсан. Тэгээд анхны улсын аваргадаа оролцож амжилттай барилдсаар түрүүлж байсан юм. Гэхдээ чөлөөт бөхөөр тууштай цааш нь хичээллэж чадаагүй. Одоо хааяа чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд очиж бэлтгэл хийдэг, дүү нартайгаа барилднаа, сайхан л байдаг юм. Чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллэж амжаагүй хэдий ч Багш дасгалжуулагч мэргэжлээр "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.
Үндэсний бөхөд “Цахилгаан Зоригоо” нэрээрээ олон түмний дунд нэрлэгдсэн. Таны хувьд мэхний гүйцэтгэл, мэхний төгсгөлийг маш сайн хийдэг. Тэр дундаа баруун талдаа хутгах мэхээр нэлээд гаршсан. Энэ мэхийг хэнээс уламжилж авав?
Монгол Улсын Харцага, "Даншиг-2023" наадмын Арслан Б.Зоригтбаатар
Миний хувьд өрсөлдөгч бөхөө аль болох хурдан хугацаанд мэхээ хийж давах, хэрхэн яаж барилдвал оновчтой байх бол гэж боддог. Иймээс мэхээ аль болох хурдан хийж гүйцэтгэж байж өрсөлдөгчөө давна. Бяр ихтэй бөчхүүдтэй бол маш хурдан л мэхээ хийж давахгүй бол болдоггүй. Эхлээд би баруун талдаа хутгадаг байлаа. Харин баруун өвдгөндөө бэртэл авснаас хойш зүүн талдаа ч хутгадаг болсон. Энэ мэхийг манай аав маш сурцтай хийдэг байсан юм билээ. Хүмүүс хааяа надаас асуудаг. Аав тань энэ мэхийг маш гарамгай хийдээг байсан, ааваараа заалгасан уу гэж. Миний хутгаа мэх их сонин. Аав ч надад зааж өгөөгүй байхад цаанаасаа л надад уламжлагдаад ирчихсэн байсан/инээв/. Манай аав Сумын Заан Батсүх гэж хүн бий.
Бөхийн удам гэж ярьдаг даа. Танай удамд барилддаг бөхчүүд бий юу?
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс:
Шууд үзэх линк: https://www.facebook.com/urugmnmedia/videos/365261016185254
Монгол Улсын Харцага, "Даншиг-2023" наадмын Арслан Б.Зоригтбаатар
Манай аав их сайхан барилддаг хүн бий. Аавын хоёр ах нь Сумын Заан цолтой бөхчүүд байсан. Дээд талын хоёр ах барилддаг байсан. Ах нар маань амьдралын шалтгаанаар цаашдаа тууштай хичээллэж чадаагүй юм. Би чинь дээрээ таван ахтай хүн. Хоёр талаасаа удам татнаа. Ээжийн талд ч бөхийн удам байгаа. Манай ээжийн төрсөн ахынх нь хүү Улсын Харцага Мөнгөнцоож, аймгийн арслан Алтаншагай гээд бий. Ер нь хоёр талаасаа бөхийн удамтай.
Та энэ жил Архангай аймгийн Батцэнгэл сумандаа, төрсөн нутагтаа цолны мялаалгаа хийхдээ “Адуучин” тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулсан. Цолны мялаалгандаа зориулж ийм тэмцээн зохион байгуулж байгаа нь их содон байлаа?
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс:
Шууд үзэх линк: https://www.facebook.com/urugmnmedia/videos/365261016185254
Монгол Улсын Харцага, "Даншиг-2023" наадмын Арслан Б.Зоригтбаатар
Би чинь ковидоос болоод цолны мялаалгаа хийж амжаагүй байлаа. Өөрөө өөртөө хүндэтгэл үзүүлээд, мөн нутгийн ард олонтойгоо нэг өдөр хамтдаа сайхан цолны мялаалгаа хийе гэж шийдээд тухайн тэмцээнийг зохион байгуулсан. Манай Архангай аймгийн 19 сумаас адуучин залуус ирж оролцоод, их өргөн дэлгэр сайхан болсон. Би өөрөө морь адуу их сонирхдог. Багаасаа л аав, ах нарыгаа дагаад адуу матай ноцолдож өссөн. Хааяа зав чөлөө гарвал нутгаа зориод л давхичихна. Нутагтаа аав, ээждээ очиж үнсүүлэнгээ адуу малтайгаа ойр их сайхан. Тэгэж л хийморио сэргээж авна шүү дээ. Манай адууны зүсний эх нь “хээр” байсан юм билээ. Би гэхдээ содон зүсмийн морь адуу их сонирхоно/инээв/
Таны хувьд багийн спортод тэр дундаа сагсан бөмбөг, волейболын төрөлд маш их дуртай юм байна. Дэмждэг баг байдаг уу?
Монгол Улсын Харцага, "Даншиг-2023" наадмын Арслан Б.Зоригтбаатар
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс:
Шууд үзэх линк: https://www.facebook.com/urugmnmedia/videos/365261016185254
"Тэнүүн-Өлзий" гээд сагсан бөмбөгийн баг энэ Агар центрт дөрөв дэх жилдээ бэлтгэлээ хийж байна.
Бид нарыг бас бэлтгэл сургуулилт хийхэд тусалж дэмждэг манай энэ "Тэнүүн Өлзий"-гийн захирал манай Архангайн ах хүү байдаг. "Нутгархана" аа бас./инээв/ Тэгээд Буян-Өлзий гээд ах хүү байгаа. Буян-Өлзий ахдаа бас их баярладаг. Дүү нарыгаа дэмжээд бас ингээд бэлтгэл сургуулилт хийлгэдэг.
Би чинь бас багийн спорт сонирхноо. Энэ жил тэгээд "Тэнүүн Өлзий" дээд лигт "Тэнүүн-Өлзий Металл" гээд багаа дэмжиж байгаа. Өнгөрсөн жил дэд аварга авсан. Одоо энэ жил Лигийн аварга болох байх гэж бодож байгаа. Энэ багийн нэр нь өөрчлөгдөөд “Бишрэлт Металл” болсон байгаа.
Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь барилдаанд нь амжилт хүсье.
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс:
Шууд үзэх линк: https://www.facebook.com/urugmnmedia/videos/365261016185254