Энэ оны аравдугаар сарын 28-нд “Найзууд” цувралын Чэндлр Бингийн дүрээр дэлхий дахинаа танигдсан жүжигчин Мэтью Перри нас барсан. Түүний хор судлалын тайлангийн үр дүн гарч, жүжигчин эр кетаминий нөлөөнөөс болж нас барсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрбээр гэрийнхээ жакузигийн халуун хэсэгт нь нас барсан байдалтай олдсон нь түүний нас барсан хоёрдогч шалтгаан болжээ. М.Перригийн ойр дотны хүмүүс түүнийг сэтгэл гутрал, түгшүүрийн эсрэг эмчилгээ хийлгэж, үүнд нь кетамин ашиглаж байсныг хэлсэн байна. Харин эмнэлгийн шинжээч түүний биед агуулагдаж байсан кетаминий хэмжээ нь мэс заслын үед ерөнхий мэдээ алдуулалтад хэрэглэдэг хэмжээнд байсныг хэлжээ.
Тодруулбал, жүжигчин эрийн биед байсан уг мансууруулах бодис түүнийг хэдхэн цагийн дотор ухаан алдуулж, усанд живүүлэх хэмжээний их байсан гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн байна. Мэтью Перри хэдий мансууруулах бодист донтож, үүнтэйгээ тэмцдэг байсан ч сүүлийн 19 сар огт хэрэглээгүй, цэвэр байсан аж.