Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих 461 дүгээр ангид хоригдоод 11 хонож байна. Тэрээр хоёр өдрийн өмнө гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлаж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар түүнийг тусгаарлах өрөөнд оруулах гэж байгаад, хүч хэрэглэн сахилгын өрөөнд оруулжээ.
Тэрээр бичсэн гэрээслэлдээ олон нийт намайг ямар хэргээр шүүгдэж байгааг мэдэг. Ингэхийн тулд хэргийг нээлттэй ил тод шүүгээч ээ гэсэн санааг багтаасан юм. Түүний захидалд бичсэн хэсгээс дурдвал, “Эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй” гэжээ.
Ташрамд дурдахад дээрх асуудалтай холбогдуулан Монголын сайтын холбооноос “ХОРИГДСОН ЭРХ ЧӨЛӨӨ” хэлэлцүүлгийг өнөөдөр 15 цагаас зохион байгуулна. Хэлэлцүүлэг Пума Империал зочид буудалд болох юм. Энэ үеэр Монгол Улс дахь хэвлэлийн эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хараат байдал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байна вэ гэдгийг бодит кэйсээр хөндөн ярилцах аж.