"Эх дэлхийн мисс-2023" тэмцээн Вьетнам улсад арван нэгдүгээр сарын 28-наас арван хоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд болж байгаа ба Монгол Улс энэ тэмцээнд 2010 оноос хойш албан ёсоор оролцож байна.
Энэ жил эх орноо төлөөлөн мисс Батжаргалын Мөнхчимэг амжилттай оролцож, одоогоор нэгдүгээр байранд эрэмбэлэгдэж буй. дэлхийн дулаарлын эсрэг эх орноо төлөөлөн өөрийн дуу хоолойгоо өргөж буй Б.Мөнхчимэг нь 2018 оны Монголын тэргүүн мисс юм. Тэрээр “химийн инженер” мэргэжилтэй, 24 настай, ШМТК сургуулийн багш, “Андра Академи”-ийн гүйцэтгэх захирал, хувь хүний хөгжлийн мэргэжлийн сургагч багшаар ажилладаг. Өмнө нь “Мисс Интернэшнл 2018”, “Мисс Туризм Ворлд 2019” зэрэг олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай. Мөн япон хэлтэй, хөгжим тоглох, бүжиглэх авьяастай нэгэн аж.
Уг тэмцээн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг дэлхий нийтэд сурталчлан таниулах түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байдгаараа бусад тэмцээнээс ялгаатай юм.
Одоо тус тэмцээний "Miss People’s Choice" номинацийн санал хураалт явагдаж байна. Санал хураалтаар хамгийн өндөр лайк, шэйр авсан таван оролцогчийг шалгаруулж, хамгийн өндөр саналтай нэг оролцогч нь шилдэг 20 оролцогчид өрсөлдөх эрхээ авах аж.
Уншигч та бүхэн доорх линкээр орж, эх орныхоо миссийг дэмжээрэй.
https://missearth.1voting.com/…/munkhchimeg-batjargal-049