Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарласан эхний "сонсгол"-ын үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр, Маргааш нүүрс хэрэггүй болбол ажиллаж байсан бүх хүн нь яваад л өгнө. Өмнөговьчууд үлдэнэ шүү дээ. Тиймээс энэ АМНАТ, нөхөн сэргээлтийн асуудлыг бодох хэрэгтэй. Орон нутагтаа үлдэж байгаа хүмүүсийг бодох хэрэгтэй. Өмнөговийнхон бүгдээрээ нүүрсэн дээр ажиллаад баян болчихсон гэж харагдуулдаг зүйлээ болих хэрэгтэй байна. Бидэнд маш хүнд байгаа. Хэлж чадахгүй байна. Уул уурхайн биржээр цаашид бүх зүйл шударга явах ёстой. Илүү үнэ өгч байгаа нь авах ёстой шүү дээ гэв.
Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Над шиг санаа зовж, гүтгүүлж байгаа хүмүүс энд байгаа. Яг баттай мэдээлэл хэлээд, “мөнгө идчихсэн юм байна, авчихсан байна” гээд хэлчих боломж байна уу?
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Тэр боломж нь хууль хяналтын байгууллагад байгаа. Шинжээч нарт гурван сарын хугацаа байсан бол бүх дансыг шалгаад шүүгээд бүгдийг гаргаад ирэх боломжтой байлаа. Гэсэн ч энэ асуудал дараа нь үргэлжилнэ.