Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарласан эхний "сонсгол"-ын үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан иржээ. Тэрбээр, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Х.Сугир "Д.Бат-Эрдэнэ "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга байх гурван жилийн хугацаанд 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан. Судлахад багадаа 70 ам.доллароор зарах бололцоо байсан. Учир нь 14 сая тонн нүүрсний 60-аас дээш хувь нь Д.Бат-Эрдэнийн байгуулсан "Тавантолгой Транс" ХХК-ийн худалдаж авсан" гэх тайлбарыг өгсөн юм.
Харин УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ "Монголын нүүрс үнэгүй байхад энэ уурхайг анх эхлүүлж байсан. Үнэтэй байсан юм бол 30 жилийн өмнө гадагшаа зарж байхгүй яасан юм. Өмнөговь аймгийн залуучууд нэгдэж, нийлж 25 сая ам.долларын хөрөнгө оруулалттай "Тавантолгой Транс" ХХК байгуулаад хамгийн анхны экспортыг эхлүүлж байсан. Анх нүүрсний экспортын үнэ 5 доллар байсан дараа 10, 15 доллар болсон" хэмээлээ.