Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаалаа.
Иргэн Б.Ганзоригоос “Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.
Тус хуралдаанаас Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар уг өргөдлийг шаардлага хангаагүй гэж үзэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.