"Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид бүрэн эрхт төлөөлөгчийг сонгон ажиллуулсан нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрээр, "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү бүрэн эрхт төлөөлөгч ажиллахдаа Засгийн газрын 362, 385 дугаар тогтоолыг хэргэжүүлж ажилласан. Ингэхдээ нүүрсийг биржээр борлуулах ажлыг зохион байгуулж, нүүрсний борлуулалтыг сайжруулж чадсан. Мөн нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниуд гадны улсад татвар төлж байсанд анхаарч дотооддоо болгосон. Цаашлаад Уулын ажил гүйцэтгэх ажил гүйцэтгэх зардлыг "Эрдэнэс тавантолгой"-оос дахин тооцоолж, бууруулсан. Ингээд зогсохгүй 2023 онд Эрдэнэс Монголын харьяанд ажиллаж байгаа компаниудын ашиг сайжирсан дүгнэлт гарсан.Мөн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлуудыг хуулийн байгууллагат шилжүүлсэн. Бүрэн эрхт төлөөлөчийг томилон ажиллуулснаас хойш 3.3 тэрбум ам долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрсийг борлуулсан. Төсөвт 3.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 сая тонн нүүрсийг экспортод гаргах юм байна. Цаашлаад үүнийг худалдан авч байгаа Хятадын талын компаниудтай яриа хэлэлцээр хийж энэ хэмжээг 80 сая тоонн хүргэх боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна" гэв.