Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
“Өвлийн идэш-2023” арга хэмжээ энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл болно. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн 10 байршилд болох юм. Мах худалдаалж буй иргэд гарал үүсэл нь тодорхой, чанартай мах худалдаалж байгаа хэмээн онцолсон бол мах худалдан авч буй иргэд махны дэлгүүрийн үнээс 500 болон 1000 төгрөгийн зөрүүтэй байна гэлээ.
Энэ талаар мах худалдаалж буй иргэд ярихдаа,
- Төв аймгийн Жаргалант сумаас найзтайгаа ирсэн. Адууны мах 1кг нь 8500 төгрөг бол үхрийн мах 1кг 10 мянга, ямааны мах 6500, хонь 8500 төгрөгөөр зарж байна. Бүтнээр нь авбал, адуу, үхрийн махаа кг тутмаас нь 1000, 1500 төгрөгөөр хямдруулаад өгч байна. Дэнжийн 1000 орчим очиж үзээгүй болохоор махны үнийг сайн мэдэхгүй. Энэ хавиар жаахан үнэтэй байна гэнэ.
- Адууны мах 8500 төгрөгөөр зарж байгаа. Бид өөрсдөө махаа бэлдээд, жижиглээд аваад ирсэн. Адууны гэдэс ялгаагүй 8500 төгрөг. Махыг голцуу килограммаар нь авч байна. Хоёр,гурав, дөрөв, таван кг гэж л авч байна гэсэн юм.
Харин мах худалдан авч буй иргэд дараах мэдээллийг өглөө.
Иргэд:
- Долоон буудалд зарж байгаа махны үнийг л мэднэ. Тэр нь арай хямд байсан. Энэ арай үнэтэй байна. Сая кг нь 7800 гэв үү. Тэгээд тэтгэвэр буухаар л барааны үнэ нэмэгдчихдэг.
- “Өвлийн идэш 2023”-д зориулаад аймгуудаас мах ирсэн байна. Мах авъя гээд хүрээд ирэхэд, махны дэлгүүрийн зарж байгаа үнээс 500 төгрөгөөр илүү байна. Үнэтэй байна л гэж үзэж байна. Гэхдээ өвөл цагт бензинээс авхуулаад жижиг өртөг зардалууд нь нэмэгдэг байх л даа. Тэгэхээр харьцангуй үнэтэй юм л гэж үзэж байна.