Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг билээ.
Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд 16 настангууд “ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ” болон “БАТЛАМЖ”-аа аймгийн удирдлагуудаас гардан авлаа.
Өнөөдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, Бүрэн эрхт Монгол Улсын иргэн болсон залуустаа баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.