Ой тогтоолтын Олон Улсын Холбооноос зохион байгуулсан “Ой Тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн”-д Япон, Монгол, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин өрсөлджээ. Тус тэмцээнд тамирчдын харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Ийнхүү тэмцээний нийлбэр дүнг зарлахад:
-Бага насанд М.Гэгээн-Оюун,
-Өсвөр насанд Олон улсын мастер Э.Үүрийнцолмон,
-Насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүллээ.
Эцсийн мөчид 780 тамирчныг тэргүүлэн 2023 оны Дэлхийн аварга болсон тамирчнаар Олон улсын Их Мастер, 2022 оны Дэлхийн Аварга Т.Тэнүүн тодорсноор "ХОШОЙ ДЭЛХИЙН" АВАРГА боллоо.
2023.11.26-ны энэ өдөр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд зарлан тунхагласан шилдгүүддээ дахин дахин баяр хүргэе!