Исламын эсрэг үзэлтэй гэдгээрээ алдартай ниперландын популист улс төрч гирт вилдерсийн нам голландын сонгуульд ялалт байгууллаа. Парламентад 25 жил ажилласан туршлагатай түүний “эрх чөлөө” нам 37 суудал авсан байна. Тэрбээр “эрх чөлөө намыг үл тоомсорлож болохгүй, бид засаглана” хэмээн сонгуулийн үр дүн гарсны дараа хэлснийг хэвлэлүүд эш татжээ. Түүний ялалт нидерландын улс төр төдийгүй европт ч нөлөөнө гэдгийг шинжээчид хэлж буй. Гэхдээ гирт вилдерс эвслийн засгийн газар байгуулар шаардлагатай тулгарч байгаа.
Ингэхийн тулд парламентын 150 суудлын 76-г авах хэрэгтэй аж. Тиймээс ерөнхий сайд болохын тулд бусад намуудтайгаа зөвшилцөж, буулт хийхэд бэлэн байгаагаа тэрбээр илэрхийлж амжжээ.
Гирт вилдерс нь цагаачлалын асуудалд хатуу байр суурьтай нэгэн ба ерөнхий сайд болсноор “хилээ хаана” гэдгээ амласан. Мөн коран судрыг хориглох тухайгаа ч хэлж байсан юм. Сонгуулийн санал хураалтын өмнө өөр гурван том нам “хэт барууны” үзэл баримтлалаас нь болж г.вилдерсийн тэргүүлсэн засгийн газрыг дэмжихгүй гэж байсан. Гэхдээ түүний үнэмлэхүй ялалт байдлыг өөрөөр эргүүлж магадгүй байна.