Энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 19,000 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн энэ төрлийн ослын улмаас бүртгэгдсэн зам тээврийн ослын тоон мэдээллийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулга авлаа.
Тээврийн цагдаагийн албаны ахмад Х.Мөнх-эрднэ "2023 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын шинжтэй 19,000 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний улмаас харамсалтайгаар 410 хүн гэмтэж амь насаа алдсан ийм харамсалтай тоон мэдээлэл байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 342 нь хөдөө орон нутгийн замд дээр 68 нь нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна Нийт зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 410 хүний 93 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алдсан тоон мэдээлэл байна" хэмээв.
Түүнчлэн халтиргаа гулгааны улирал эхэлсэнтэй холбогдуулан өвлийн улиралд бэлдэж авто машины дугуйгаа өвлийн дугуйгаар сольж тавихыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
https://www.facebook.com/urugmnmedia/videos/1546014229267214/