Энэ жил 456,000 тн үр тариа хураан авснаас 435,000 тн улаан буудай хураан авчээ. Энэ нь 35,000 тн-оор буюу өнгөрсөн жилийнхээс найман хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсжээ. Тодруулбал энэ жил 175,000 тн төмс, 183,000 тн хүнсний ногоо хураан авсан байна.
Мөн 253,000 мянган тонн тэжээлийн ургамал, 50,000 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил болж буйг салбарын Сайд онцоллоо. Таван жилийн өмнө Монгол Улс хүнсний ногооныхоо 45 хувийг дотоодоосоо хангаж байсан. Энэ жилийн хувьд хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна.
Ирэх жилээс 100 хувь бүрэн хангагдана. Иймд хүнсний ногооны үнэ төдийлөн өсөхгүй гэсэн ерөнхий төлөвтэй байгаа ажээ.