Та нар дэлбэрвэл яах бол гэж бодож байсан уу? Гэрэл нарнаас манай гараг хүртэл ердөө найман минут 20 секунд зарцуулдаг. Хэрэв нар дэлбэрвэл дэлхийн гадарга тэр чигтээ шатаж үгүй болно. Гэвч супер новад нар нь дэлбэрэх хэмжээний том од биш юм байна. Тэгэхээр дэлбэрнэ гэж айх шаардлагагүй.
Харин таван тэрбум жилийн дараа дэлхий наранд залгиулах нь тодорхой болсон. Тийм ч учраас хүн төрөлхтөн өөр амьдрах боломжтой гарагийг уйгагүй хайж байна. Одоогоор хүн амьдрах боломжтой хэд хэдэн гараг олоод байгаагаас хамгийн тохиромжтой нь 3000 гэрлийн жилийн зайд орших KOI5715.01 нэртэй гараг. Энэ гараг нь дэлхийгээс хоёр дахин том, илүү дулаахан чийглэг уур амьсгалтай. Манай нарнаас ч урт настай энэхүү гараг нь тэнгис далайгаар хүрээлэгдсэн, амьдрал хэдийнээ үүссэн хэмээн үзэж байна. Агаар мандал нь дэлхийгээс хэд дахин зузаан тул өндрийн нислэг хийх боломжтойгоос гадна, нэг тивээс нөгөөд нисэхэд ойролцоогоор зуун цаг зарцуулах хэмжээний том юм. Түүний тойрон эргэдэг од нь 70 тэрбум жилийн хугацаанд шатаж үгүй болохгүй хэмээн NASA мэдээлжээ.