Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ийн төслийн хүрээнд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судлан ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд цус тээвэрлэх дроны нислэгийг өнөөдөр анх удаа хийжээ.
Тээвэрлэлтийг AirTruck тусгай ложистикийн дроноор хийсэн бөгөөд энэ дроноор таван кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 36 км цагийн хурдтай хүргэхээр тооцоолжээ. Анхны хүргэлтийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.75 км зайд хийж, амжилттай хүргэсэн байна.