Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олон нийтийн газар эмэгтэй хүний үснээс нь зулгааж, хүчирхийлж буй залуугийн бичлэг цахим сүлжээнд гараад буй. Уг бичлэг зөрчлийн шинжтэй эсэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд "Олон нийтийн газар танхайрсан хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан байдаг.