Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний есөн сард 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 606.7 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 3.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлжээ.
Үйлчилгээний худалдааны тэнцэл 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 333.2 сая ам.доллароор өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.