Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо болон САУЭШТ-өөс санаачилан “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд оролцохоор бэлтгэж буй Монголын баг тамирчдыг дэмжих багууд болон спорт холбоодын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг олимпын наадам хүртэл дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна.
Үндэсний шигшээ багийн тамирчдад:
-Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг
-Спортын сэтгэл зүйчдийн баг
-Спортын анагаах ухааны баг
-Спортын хоол зүйн баг ажиллах юм.
Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох удирдах бол Спортын сэтгэл зүйчдийн багийг Б.Золзаяа, Спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар удирдах юм байна.
Дээрх дөрвөн багт нийт 17 хүн ажиллана. МУ-ын Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох нь монголоос олимп, дэлхийн медальтан бэлтгэн гаргах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагч юм. Харин Б.Золзаяа олимп, ДАШТ-нүүдэд Монголын баг тамирчдыг сэтгэл зүйчээр олон ажил ажилласан нэгэн.
М.Мөнхтуул нь Хоолзүйн аппликейшн, платформын үүсгэн байгуулагч, мэргэжлийн эмнэлзүй спортын хоол зүйч бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцсон баг тамирчдын хоол зүйчээр ажиллаж байв.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо